“Урлагт хөглөгдсөн он жилүүд”-ээ хамтран тайлагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМУСТА, Батноров сумын унаган хүү, Ард түмний Гавьяат, жүжигчин, дуучин Г.Дашдондов, Улсын "Топ стандарт-2015" цомын шагналт, Хэнтий аймгийн 21 удаагийн Тэргүүн, Монгол улсын Хошой Тэргүүний Соёлын төвийн захирал МУСТА И.Буянхишиг нар “Урлагт хөглөгдсөн он жилүүд” хамтарсан тоглолтоороо нутгийн зон олныхоо сонорыг мялааж, сэтгэлийг баясгалаа.
Энэхүү тоглолтоороо Монгол ардын дуу, Уртын дуу, шанз хөгжмийн хамсраа дуу зэрэг үндэсний уламжлалт урлагаа нийтэд түгээн дэлгэрүүлж, үзэгчдээс өндөр үнэлэлт авсан бөгөөд тоглолтын явцад 3 хүүхэд, 3 насанд хүрэгч азтан тодруулж шагнажээ.
Г.Дашдондов гуай урлагт 38 жил дуулж, монголын уран сайхны кино урлагт дүрээ мөнхөлсөн авьяаслаг нэгэн. Тодруулбал, Чингис хаан киноны Алтаны дүр, Тусгай салаа киноны Дэндэвийн аав Бямба болон Эгшигт Хэрлэн, Дөлгөөн хэрлэн, Ханьдаа өргөх дуу гэх мэт олон сайхан дуу, дүрээрээ олны танил болсон ахмад уран бүтээлч юм.
Харин МУСТА, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт И.Буянхишигийн хувьд 36 жил соёлын байгууллагад хөдөлмөрлөж байгаа, удирдсан байгууллага нь 1995 онд улсад дэд байрт шалгарч Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, 2006, 2008, 2012 онд БСШУЯ-наас зарлагдсан "Соёлын төв-Чанартай үйлчилгээ" улсын болзолт уралдаанд хоёр удаа тэргүүн байр, нэг удаа тусгай байр эзэлж Батламж, Өргөмжлөл, Цом, 2015 онд улсын "Топ стандарттай байгууллага" цом, өргөмжлөл, Хэнтий аймгийн 21 удаагийн Шилдэг менежменттэй байгууллагаар шалгарч байсан удаатай.
Хэнтий аймаг О.Буянхишиг