“Kaiyun Motors” компани АНУ-ын зах зээлд хөл тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-31 11:36:28
Yesukheitumur Tumurbaatar

ЧИКАГО/Xinhua/. БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч Kaiyun Motors” компани энэ онд цахилгаан хөдөлгүүртэй ачааны жийп машинуудаа АНУ-ын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.

 

Манай компани шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан бөгөөд энэ онд 10.000 ширхэг Pickman” машиныг АНУ-ын зах зээлд худалдаалахаар төлөвлөөд байгаа гэж  Kaiyun Motors” компанийг үүсгэн байгуулагч Ван Чао мэдэгдсэнийг “Detroit News” сонин мэдээлжээ.

 

Нэг бүтэн цэнэглэлтээр 150 км замыг туулах хүчин чадалтай энэхүү цахилгаан хөдөлгүүртэй ачааны жийпийг АНУ-д 5000 ам.доллар, Европт 5.700 ам.доллараар худалдаалах ажээ. Энэ нь АНУ-ын “Ford” компанийн F-150” ачааны жийпнээс 10 дахин хямд гэсэн үг юм.

 

Pickman” гэх уг машин нь цагт 45 км хурдлах бөгөөд 500 кг тээвэрлэх хүчин чадалтай аж. Үүнийг ихэвчлэн фермерийн аж ахуй эрхлэгчид хэрэглэхээс гадна үйлдвэрийн ажилчдыг ажлын талбай руу зөөвөрлөхөд тохиромжтой гэж Ван Чао хэлжээ.


相关新闻