"Алтан Дорнод Монгол"-ын захирал тулаанч О.Пүрэвийг ивээн тэтгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Холимог тулааны тамирчин О.Пүрэвийг "Алтан Дорнод Монгол Корпорейт хотел" ХХК-ийн хамт олон болон "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд дэмжин ажиллахаар болжээ.
Сүүлийн өдрүүдэд О.Пүрэвийн тулааны амжилт, ялалтын тухай мэдээ цахим орчинд хурдацтай түгэж байгаа юм. “Нарантуул” зах дээр ус, ундаа, сэтгүүл зардаг О.Пүрэв хүүхэд байхаасаа хэцүү амьдрал туулж, тулааны урлагийн шаргуу бэлтгэл сургуулилт, ур чадварын үр дүнд өндөр амжилтад хүрч буй тамирчин юм. Тэрбээр бямба гарагт болсон MGL-1 тэмцээнд ялалт байгуулсан.
О.Пүрэв
цахим хуудсандаа "Маш сайхан өдөр байна. Мөн 5 сая төгрөгөөр ялалтыг минь
мялааж дэлхийн аварга болоорой гэж захиж сайхан үгээр ерөөлөө. Анхны дэмжигч
том байгууллагадаа болон монгол ахан дүүсдээ маш их баярлаж явдаг шүү. Цаашдаа улам илүү хичээж дэлхийн аварга
болохын тулд шаргуу хөдөлмөрлөнө өө, баярлалаа" хэмээсэн байна.
"Алтан дорнод Монгол" ХХК нь өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн боксын IBO холбооны аваргын төлөө тулалдаж ялсан, Олимп болон ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтыг ивээн тэтгэдэг юм.