Цалингаас олон янзын татаас авдаг нь хүндрэлтэй байдгийг шүүмжлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гишүүн байгууллагуудынхаа үйлчилгээний ажилчдад “Хүний эрх-Хөдөлмөрлөх эрх” сэдвээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулав.
Сургалтаар Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Оюун, сургагч багш нар болон хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь ажилтан Д.Эрдэнэбаясгалан нар мэдээлэл өгч оролцогчдын санал бодлыг сонслоо. Сургалтанд Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургууль, 8-р цэцэрлэг, АДБ-ийн ХХЧуулга, Тэмүүжин ЦС, МСҮТөв, 7-р цэцэрлэг, СХЗТөв, Харгуй ХХК, хувийн хэвшлийн ҮЭ-ийн хороод идэвхтэй оролцож, нийт 20 гаруй байгууллагын 46 үйлчилгээний ажилчид хамрагдав.
Энэ үеэр үйлчилгээний ажилчидын дунд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь цалин хөлс, нэмэгдэл ажлын хөлс өгдөггүй, илүү цагаар ажиллуулах, цалингаас шимтгэл суутгал нэрээр маш их татаж хомсдуулдаг нь маш хүндрэлтэй байна хэмээн үйлчилгээний ажилчид хэлж байлаа.
Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Оюун “Албан байгууллага аж ахуй нэгжүүдийн үйлчилгээний ажилчдын цалин 300-500 төгрөгний хооронд байдаг бөгөөд энэ цалингаас нь ямар нэгэн баяр ёслол болох үеэр эсвэл учир битүүлэг шимтгэл суутгал нэрээр танаж цалин өгдөг гэж үйлчилгээний ажилчид хэлдэг. Энэ тохиолдол жилийн жилд байдаг. Тэр дундаа ийм тохиолдолд ажилчид энэ талаарх гомдол саналаа хаана хандаж хэлэх учраа мэддэггүйгээс болж хохирол амсах тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс энэ удаагийн сургалтаараа ажилчиддаа ийм тохиолдолд шууд Үйлдвэрчний эвлэлийн холбоондоо мэдэгдэж байх ёстой гэсэн мэдээллийг өгч байгаа юм” гэв.
Сургалт зөвлөлгөөний үеэр Я.Хишигням даргатай Хувийн хэвшлийн ҮЭ-ийн хорооны гишүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, оролцогчдод бүтээгдэхүүнээ танилцуулж, тэргүүний ажилчин гуталчин Ж.Цолмон, гутал засварчин П.Алтансувд нар Хөдөлмөрийн яамны жуух бичгээр, гутал засварчин Ж.Батбаяр, оёдолчин О.Цэцгээ нар тэргүүний хоршоологч шагналаар тус тус шагнууллаа. Сургалт зөвлөлгөөнд оролцогчдод Хөдөлмөр сонины шинэ дугаар, хүний эрхийн ном, гарын авлага материал олгов.
Хэнтий аймаг О.Буянхишиг