Төрийн шагналт, түүх, соёл судлаач Ц.Санчир бүтээлээ дээжилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-28 17:33:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТАСАМ төслийн удирдагч, Төрийн шагналт, түүх, соёл судлаач Ц.Санчир  "Монголын төлөөх зүрх бүхэнд" бүтээлийн дээжис номоо хэвлэн гаргаад байна. Энэ ном нь 60 хэвлэлийн хуудас бүхий 4 номоос бүрдэнэ.

Номыг зохиогч "Ертөнцийг байлдан дагуулагчийн замаар" аяны тэмдэглэл, замын сониноо хамгийн түрүүнд сэтгүүлчидтэй хуваалцаж байсан гурван зуу гаруй ярилцлага, нийтлэлийн "үүц", дундад дорнын нутаг дахь дэлхийн өв-Монгол хааны ордон, гүрний нутагт тархан суурьшсан монголчуудынхаа гарал суурьшлын түүхээс /гэрэл зургууд хамтатгасан/ "Монголын төлөөх зүрх бүхэнд" нэрээр нэгтгэн уншигчдад хүргэхийг хичээлээ. Өмнөх бүтээлүүдээ нэгтгэсэн том бүтээл болчихлоо. Өмнөх бүтээлээс ялгаатай нь олон жилийн цуглуулсан ном, материалын цогц буюу   "Бүтээлийн дээжис" юм.  Өмнөх бүтээл шигээ монгол бичиг, кирил үсэг, англи хэл дээр гарч байгаа. Энэ удаа хэвлэгдсэн хувиас гуравны нэг буюу тун цөөн тоогоор  худалдаанд гарна. Өнөөдрөөс "Интерном", "Аз хур", "Мажестик", "Мир", "Билиг" дэлгүүрт  хүргэж өгнө. Номын дэлгүүрийн үнэ: 135,000 төгрөг" гэв. Түүний "Монголын төлөөх зүрх бүхэнд" нэртэй бүтээлийн дээжис ийнхүү олны хүртээл болж байна.

相关新闻