Заставын орлогч нар хэрэглээний химийн бодисын ашиглалтын талаар мэдлэгээ тэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хилийн 0243 дугаар ангийн ажилтан, албан хаагчид "Ахуйн хэрэглээний химийн бодис, материалын зохистой хэрэглээ" сэдвээр сургалтад хамрагдлаа.
Тус сургалтыг
аймгийн ОБГ-аас хийж байгаа бөгөөд Хилийн 0243 дугаар ангийн албан бичгийн хүсэлтийн дагуу зохион байгуулсан байна.
Эл сургалт нь тус ангийн заставын орлогч нарын цугларалтын үеэр явагдсанаараа онцлогтой болж, олон хүмүүст хүрч чаджээ. Сургалтаар ажилтан, албан хаагчид ахуйн хэрэглээний химийн бодисын ашиглалтын аюулгүй байдлыг хангах, цэвэрлэгээний бодисын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэж, зохистой хэрэглээг хэвшүүлэх, хуванцар савны код болон тэмдэг тэмдэглэгээг мэдэх дадал эзэмшсэн байна. Ийн ахуйн хэрэглээний химийн бодис, материалын зохистой хэрэглээг эзэмшсэнээр хүмүүс амьдрал ахуйдаа зориулалтын дагуу ашиглаж, зөв дадалд суралцах ажээ. Сургалтын дараа оролцогчид 10 асуулт бүхий тестээр мэдлэгээ бататгажээ.