Иргэний танхимаар 2300 гаруй иргэн үйлчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын дэргэдэх Хууль зүйн
туслалцааны төвийн иргэний танхимаар
дамжуулан өнгөрсөн 2018 онд давхардсан тоогоор нийт 2300 гаруй иргэн
үйлчлүүлжээ.
Тус танхимаар дамжуулан иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд 46 хуулийн хүрээнд эрх зүйн сургалт сурталчилгааг зохион байгуулсан байна. Энэхүү сургалт сурталчилгааны саналыг мэргэжилтэн бүрээс авч төлөвлөгөө гарган батлуулдаг аж.
Анх төлбөрийн чадваргүй яллагдагчид үнэ төлбөргүй хууль зүйн болон өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх зорилготой байгуулагдсан Хууль зүйн туслалцааны төв нь ийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн өнгөрсөн оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс “Иргэдэд үйлчлэх танхим” нэртэйгээр хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа ажээ. Энэхүү хууль зүйн туслалцааны төвийн “Иргэдэд үйлчлэх танхим”-д Хууль зүйн туслалцааны төвийн хоёр өмгөөлөгч, Монголын хуульчдын холбооны хоёр өмгөөлөгч нийт дөрвөн өмгөөлөгч иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ. 2018 оны байдлаар нийт 112 иргэн хуулийн зөвлөгөө авчээ.