Сүхбаатар сумын захиргаа хэрэгжүүлж буй ажлаа ил тод мэдээлдэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-22 22:27:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын удирдлагууд төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэнэ гэсэн уриалгыг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ нь иргэнээ дээдэлсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах цаашлаад байгууллагын стратегийн зорилтыг хангахад чухал түлхэц болдог байна. Мөн эл уриалгын хүрээнд соёлтой харилцаа-шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэхийг эрхэмлэн сумын Засаг даргын тамгын газрын хоёр давхарт мэдээллийн самбар байршуулан тухай бүр нь мэдээллийг шинэчлэн тавьдаг болжээ. Тус байгууллага http://Sukhbaatar.selenge.gov.mn цахим хуудас болон Сүхбаатар сум Сэлэнгэ аймаг фэйсбүүк пейж хуудас ажиллуулж орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран жил бүр гэрээ байгуулан иргэдэд ил тод нээлттэйгээр ажил арга хэмжээгээ сурталчлан хүргэснээр иргэд сумын захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй ажлыг тогтмол мэддэг болсон байна. Тухайлбал тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, сумын Засаг дарга  багийн Засаг дарга, багийн ИНХ-н дарга нар хамтран  иргэдийн дунд уулзалт зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах аймгийн 7036-1111 утсанд ирүүлсэн Буурхээр 8 дугаар багийн иргэний өргөдлийн дагуу сумын ИТХ-ын  дарга, Засаг дарга, орлогч дарга нар тус багийн иргэдтэй уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэн  өгчээ.

 

相关新闻