Сэлэнгэ аймагт ирэх сарын 11 хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ханиад, томуу, томуу төст өвчний өвчлөл, дэгдэлт
өндөр байгаа тул Сэлэнгэ аймгийн Засаг
даргын захирамжаар сургуулийн амралтыг сунгаж, хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоолоо.
Ханиад, томуу, томуу төст өвчний өвчлөл, дэгдэлт өндөр байгаагаас шалтгаалан Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 11-нээс ирэх 02-р сарын 11-ний өдөр хүртэл сургуулийн амралтыг сунгаж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгийн, сургуулийн ажиллагааг зогсоон, энэ хугацаанд сургууль дээр ямар нэг олон нийтийн ямар ч үйл ажиллагааг явуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн эцэг, эхчүүд болон сурагчид өөрөөсөө шалтгаалах урьдчилсан сэргийлэх ажлуудыг тогтмол хийхийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.