Гарал үүслийн гэрчилгээний дугаар бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй зөрчлүүд илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах,
хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, хуулиа сахин биелүүлэхийг уриалж байна.
Энэ сарын 11-13-ны өдрүүдэд
Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн сумдын чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг
гүйцэтгэх хугацаанд 51 хонь, есөн ямаа, хоёр үхэр, нэг адуу нийт 63 толгой
малыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан дөрвөн зөрчлийг илрүүлж, дээрх иргэдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар 600.000 төгрөгийн
торгууль оногдуулжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн
нутаг дэвсгэрээс гурван метрийн урттай хэрэглээний нарсан модыг гарал үүслийн
гэрчилгээгүй тээвэрлэж явсан хоёр зөрчлийг илрүүлэн одоогоор шалгаж
байгаа ажээ.