Путин БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотноо албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй өчигдөр уулзлаа. 2016 оны зун Хятадад айлчлал хийхээр төлөвлөж байгаагаа Путин уулзалтын үеэр мэдэгджээ.
Хятадын төр, засгийн тэргүүн нарт мэндчилгээг нь дамжуулахыг Путин Ван Игээс хүссэн байна.
“Энэ зун БНХАУ-д хийхээр төлөвлөж байгаа айлчлалын хүрээнд тус улсын төр, засгийн тэргүүн нартай уулзаж, хоёр улсын найрсаг харилцааг улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлээд, хоёр улс хооронд найрсаг, халуун дотно албаны болон хувийн харилцаа бий болж байгааг дурджээ.
Мөн тэрбээр, хоёр улсын харилцаанд ОХУ ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд олон улсын тавцанд болон эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хоёр улс амжилттай хамтран ажилласаар байна гэж мэдэгдээд, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Д.Нямтулга