Ховд аймгийн хэмжээнд 200 гаруй Улсын аварга малчин бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Ховд аймгаас энэ жил Улсын аварга малчин долоо, Улсын аварга тариаланч нэг, Улсын хошой аварга малчин нэг төрөн гарчээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр Ховд аймгийн хэмжээнд нийт 205 Улсын сайн малчин бүртгэлтэй байдаг.
Үүнээс тус аймгийн Чандмань, Мөнххайрхан сумаас тус тус нэг эмэгтэй Улсын аварга малчин төрж гарсан байдаг. Харин газар тариалангийн салбараас нийтдээ 40 гаруй Улсын тэргүүний тариаланч төрж гарсан байдаг нь Буянт, Булган, Ховд, Жаргалант зэрэг тариалан эрхэлдэг гол сумдынх ажээ.
Ховд аймгаас 2019 онд дараах хүмүүс
Улсын аваргаар тодорсон байна.
“Улсын аварга малчин”-аар:Ховд аймгийн Чандмань
сумын Талын булаг багийн малчин Очирын Төмөртогоо,Манхан сумын Зэрэг гол багийн
малчин Авирын Төртогтох,Алтай сумын Барлаг багийн малчин Идэшийн Чулуунбаатар,Булган
сумын Байтаг багийн малчин Ишийн Цогт-Очир
Дарви сумын Баянбулаг багийн малчин
Гонгор-Ившингийн Батжаргал,Буянт сумын Наранхайрхан багийн малчин Магсархүүгийн
Мөнхбат, Дөргөн сумын Аргалант багийн малчин Чулууны Буянжаргал нар
тодорсон байна.
“Улсын хошой аварга малчин”-аарХовд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Цэрэннадмидын Насанжаргал, “Улсын аварга тариаланч”-аар Ховд аймгийн Буянт сумын иргэн Рахмааны Хаугажай шалгарсан байна.
Ховд аймгаас Улсын хошой аварга, Улсын аварга малчнаар ийн 11 сумаас 13 малчныг, Буянт сумаас Улсын хошой аварга тариаланч, Улсын аварга тариаланчид тус бүр нэг иргэнийг нэр дэвшүүлж, материалаа хүргүүлсэн юм.