АНУ-БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-09 10:46:07

БЭЭЖИН. /CNN/. АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид Бээжин хотноо хийж буй худалдааны яриа хэлэлцээгээ лхагва гарагт үргэлжлүүлэхээр болсон тухай АНУ-ын Худалдааны яамны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв.


Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар худалдааны хэлэлцээг дахин эхлүүлэхээр тохиролцсоноос хойш хоёр талын төлөөлөгчид анх удаа ажлын түвшинд уулзалт хийсэн нь энэ юм.


"Уулзалт хоёр хоног үргэлжилнэ" гэж БНХАУ-ын Худалдааны яам өмнө нь мэдээлсэн билээ. Харин АНУ-ын Засаг захиргаанаас уулзалт хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдээлээгүй бөгөөд хоёр талын хэлэлцээ даваа гарагт эхэлнэ гэж мэдэгдсэн байна.


"БНХАУ-ын талтай хийж буй худалдааны яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байна" гэж АНУ-ын төрийн тэргүүн мягмар гарагт “Твиттер” хуудсандаа жиргэжээ. 

相关新闻