АНУ-БНХАУ-ын худалдааны харилцааг хэвийн болгохыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /Xinhua/. АНУ болон БНХАУ-ын
төлөөлөгчид худалдааны яриа хэлэлцээ өрнүүлж буй энэ үед БНХАУ-тай хийх
худалдааны харилцааг хэвийн болгохыг АНУ-ын Хэрэглээний технологийн холбооны /CTA/ ерөнхийлөгч Гари Шапиро уриалсан байна.
Лас-Вегас хотноо мягмар гарагаас баасан гарагт зохион байгуулах Хэрэглээний
электроникийн үзэсгэлэнг угтан “Синьхуа” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Г.Шапиро
энэ тухай тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр, бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар
ногдуулах нь асуудлыг шийдэх зөв механизм биш гэж хэлжээ.
“Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татвар нь АНУ-ын технологийн
үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд сар тутам нэг тэрбум орчим ам.долларын зардал
учруулж байна” гэж Г.Шапиро 2017 оны 10 дугаар сар болон 2018 оны 10 дугаар
сарын мэдээллийг иш татан мэдээлжээ.
Энэ удаагийн
Хэрэглээний электроникийн үзэсгэлэнгийн нийт талбайн 14 хувь буюу 270 мянга
орчим хавтгай дөрвөлжин метр талбайд БНХАУ-д холбоотой 1200 гаруй компани бараа
бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах бөгөөд талбайн уг хэмжээг өнгөрсөн оны үзүүлэлттэй
харьцуулахад нэмэгдсэн байна.
“Alibaba”, “Baidu” болон “JD.com” зэрэг компани нь түншлэлийн харилцаа тогтоохоор
уг үзэсгэлэнд оролцдог бол “Haier” болон “Hisense” зэрэг компани нь худалдан авагчдаа
нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх зорилготой оролцдог ажээ.
Энэ сарын 8-11-нд
үргэлжлэх уг үзэсгэлэнд 4400 гаруй компани оролцох төлөвтэй байгаагийн 1200
орчим нь шинээр байгуулагдсан компани байгаа юм.