ОХУ, Донецк, Луганскт авсан хориг арга хэмжээг сунгалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /TASS/. ОХУ болон өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын иргэд, байгууллагуудад авсан хориг арга хэмжээг ЕХ зургаан сараар сунгалаа гэж Европын Зөвлөл мэдэгдэв.
Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сулруулах, заналхийлэх хандлага үргэлжилсээр байгаатай холбогдуулан 146 хувь хүн, 37 байгууллагад авсан хориг арга хэмжээг Европын Зөвлөл зургаан сараар сунгалаа гэж мэдэгдэлд дурджээ.
Мөн нас барсан гурван хүнийг хориг арга хэмжээний жагсаалтаас хассан гэж мэдэгдсэн боловч тэдний нэрийг дурдаагүй байна. Уг хориг арга хэмжээг 2014 оны гуравдугаар сард авсан бөгөөд 2015 оны есдүгээр сард сунгасан билээ.
ОХУ-ын эрх баригчид, улс төрчид, бизнес эрхлэгчид, аюулаас хамгаалах хүчний албан хаагчид болон өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын бараг бүх удирдагч гээд нийт 149 хүн уг хар дансанд орсон байна.
Д.Нямтулга