Умард Солонгосыг Өмнөд Солонгос буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /NHK/. Эдийн засаг болон бусад солилцооны тухай хэлэлцээрүүдийг цуцалж, нутаг дэвсгэрт нь байгаа Өмнөд Солонгосын бүх хөрөнгийг битүүмжилнэ гэж Умард Солонгос мэдэгдсэнийг Өмнөд Солонгос буруушаав.
Ийм нэг талыг баримталсан шийдвэрийг бид хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд эрс эсэргүүцэж байна гэж Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Жүн-хи мэдэгджээ.
Мөн тэрбээр, Өмнөд Солонгосын чухал хөрөнгөд Умард Солонгос хэзээ ч заналхийлэх ёсгүй, хэрвээ тэгвэл үүнийхээ үр дагаврын тус улс бүрэн үүрэх болно гэж мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй өчигдөр, Солонгосын хойгийн сүүлийн үеийн байдал их төвөгтэй, эмзэг байгааг дурдаад, энэ байдлыг улам бүр хурцатгах өдөөн хатгалга хийхгүй байхыг бүх орноос хүссэн байна.
Д.Нямтулга