Говь-Алтай аймгийн малын тоо 7.4 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-01-02 21:55:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн 2018 оны мал тооллогын урьдчилсан дүн гарлаа. Урьдчилсан дүнгээр нийт 3 сая 520.1 мянган толгой мал тоолуулж өмнөх оноос 281.5 мянган толгой буюу 7.4 хувиар буурчээ. 

Малын өсөлт бууралтыг төрлөөр авч үзвэл адуу 6.4 мянган толгой буюу 5,2 хувиар, тэмээ 1,7 мянган толгой буюу 4.1 хувиар өсч, үхэр өнгөрсөн оны мөн түвшинд, харин хонь 136,8 мянган толгой буюу 11,5 хувиар, ямаа 152,8 мянган толгой буюу 6,5 хувиар буурсан байна. 

Харин нийт мал сүргийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их буюу 63 хувийг ямаа, 30 хувийг хонь, дөрвөн хувийг адуу, хоёр хувийг үхэр, нэг хувийг тэмээ эзэлжээ.

Хамгийн олон малтай сумдыг төрөл бүрээр эрэмблэн жагсаавал, адуугаар Тонхил сум /12098/, үхрээр Бигэр /6757/, тэмээгээр Төгрөг /5564/, хониор Тонхил /108667/, ямаагаар Цогт /200362/ сум тус тус тэргүүлжээ.      

相关新闻