“Норовын хурд- 2016" уралдаанд хүүхэд унасан тохиолдол гараагүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 14:57:11

Хэнтий аймгийн Батноров сумын МСУХолбоо өнгөрөгч онд хийж бүтээсэн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлал "2015 оны Монгол Улсын шилдэг сумын салбар холбоо"-оор шалгарсан билээ. Тус шилдэгийнхээ мялаалга болгон 3-р сарын 8-ний өдөр "Норовын хурд 2016" дээд гурван насны уралдаан зохион байгууллаа.

Энэхүү уралдааны Азарганд 65 хурдан түмэн эх тоосоо өргөснөөс түрүү магнайг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уяач Н.Баяртулгын хар азарга, аман хүзүүг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уяач М.Батбаатарын зээрд азарга, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уяач Д.Батмөнхийн хээр, Хэнтий аймгийн Батноров сумын уяач Шинэбаярын хүрэн халзан, Дорнод аймгийн Баян-Уул сумын уяач Мөнхтулгын бор тус тус айрагдав.

Мөн Их насны 83 хурдан хүлэгээс түрүү магнай Хэнтий аймгийн Батноров сумын уяач Жаргалсайханы буурал, Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул Н.Учралын сартай хонгор, Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Ж.Энхбатын цавьдар, Хэнтий аймгийн Батноров сумын аймгийн алдарт уяач С.Батжаргалын хул, Хэнтий аймгийн Хэрлэн сумын уяач Алтанбаганын хар алаг тус тус айрагджээ.

Соёолон насанд 74 хурдан хүлэг шандас хүчээ сорьсноос Норовлин сумын уяач Х.Тэмүүлэнгийн хээр түрүү магнай, Норовлин сумын уяач Юрагийн Түвшинжаргалын хээр аман хүзүү,Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Д.Амарбаатарын хонгорНоровлин сумын уяач Н.Гэрэл-Очирын ухаа, Батноров сумын уяач Алтанбаганын хүрэн тус тус айрагдлаа.

Хэнтий аймгийн Батноров сумын Уяачдын холбооны тэргүүн С.Өлзийбаатар “Норовын хурд- 2016" уралдааныг жил бүрийн гуравдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулдаг. Харин энэ жилийн наадам цаг агаарын нөхцөл байдлаас болж  гурав хонгоор хойшлогдоод гуравдугаар сарын 8-ны өдөр болсон юм. Энэ наадмын үеэр хүүхэд морьсноосоо унасан, эндсэн тохиолдол гараагүй” гэв.

Энэхүү наадам нь 7 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

相关新闻