30 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-31 22:50:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн долоо хоног тутмын чөлөөт хэвлэл, “Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч Норжмаагийн Оюунмаа Aлтан гадас одонгоор энгэрээ мялаалаа.

Сэлэнгэ аймгийн Хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 30 дахь жилдээ өөрийн авьяас, чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа сэтгүүлч Н.Оюунмаа энэ өдөр төрийн дээд шагнал Алтангадас одон хүртлээ.

Тэрээр 1988 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд газар тариалангийн эх нутаг Сэлэнгэ аймагт томилолт өвөрлөн ирснээс хойш эдүгээ 30 жил сэтгүүлчийн амралтгүй, зогсолтгүй их үйлсэд хүчин зүтгэж яваа нэгэн юм. 30 жил түмний төлөө, бусдын сайн сайхныг олонд хүргэх, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийг сурвалжилж явсан тэрээр өөрөө ингээд ярилцлага өгөөд зогсож байх юм гэж зүүдэлсэнгүй явлаа. Энэ сайхан баярт мөчөө хуваалцаж байгаа үзэг нэгт нөхөддөө баярлалаа. Та нартаа болон төр засагтаа, аймгийнхаа удирдлагууддаа дахин баярлалаа хэмээн хэлсэн юм. Сонины шарласан хуудаснаа мөнхрөн үлдэх түүхийн агуу их нууцыг хадгалан үлдэх их үйлсийг бичигч сэтгүүлч хэмээх мэргэжлээрээ бахархахгүй байхын аргагүй билээ. Ийн хөдөөгийн нэгэн сэтгүүлч бүсгүй төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.   

相关新闻