"Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-31 10:14:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас орон нутгийн Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан "Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорч, шагналаа хүртлээ.

Хүүхдийг цахим орчинд гэмт хэрэг, халдлага, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, энэ тухай мэдлэг ойлголтыг нийгэм, олон нийтэд түгээж, эцэг эхчүүдийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зохион байгуулсан юм. Уралдааныг сайтын нийтлэл, телевизийн нэвтрүүлэг гэсэн хоёр төрлөөр явууллаа. 


Ингээд сайтын нийтлэлийн төрөлд Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Сэлэнгэ аймаг дахь сэтгүүлч Ч.Отгонцэцэг “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэлээрээ, Телевизийн нэвтрүүлэгийн төрөлд Сайхан сумын “Эрдэнэ телевиз”-ын сэтгүүлч С.Мөнхбаяр “Өсвөр насныхны фэйсбүүкийн зөв хэрэглээ, зөв хандлага” нэвтрүүлэгээрээ тус тус тэргүүлж, өргөмжлөл, 200000 төгрөгийн эзэд боллоо. Мөн уралдааны дэд байрт Сүхбаатар сумын “Миний Монгол” ТВ-ийн сэтгүүлч Х.Майчимэг, Б.Бүжин нарын “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нэвтрүүлэг шалгарч Өргөмжлөл, 100000 төгрөгийн шагнал хүртлээ.

 

相关新闻