АНЭУ Сирид Элчин сайдын яамаа дахин нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-28 10:10:25

ДУБАЙ. /CNN/. Сирид Элчин сайдын яамыг долоон жилийн дараа дахин нээхээр боллоо гэж Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Засгийн газраас пүрэв гарагт мэдээлэв.


Сирид 400 мянга гаруй хүний амийг авч одсон иргэний дайн 2011 онд эхэлснээс хойш тус улсын нийслэл Дамаск хот дахь АНЭУ-ын Элчин сайдын яам үйл ажиллагаагаа зогсоосон юм.


“Элчин сайдын яамыг дахин нээх шийдвэрийг гаргасан боловч Элчин сайдыг ойрын хугацаанд томилохгүй” гэж АНЭУ-ын Засгийн газрын төлөөлөгч телевизийн “CNN” сувагт мэдээлсэн байна.


“Энэхүү шийдвэр нь хоёр улсын харилцааг сэргээх зорилготой юм” гэж АНЭУ-ын “WAM” агентлаг Гадаад хэрэг болон Олон улсын хамтын ажиллагааны яамны мэдээлснийг иш татан уламжлав. Мөн Сирид аюулгүй, тогтвортой байдал дахин цогцлохыг тэсэн ядан хүлээж байна гэж дээрх мэдээнд тэмдэглэсэн байжээ.

相关新闻