Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ирэх онд 4 тэмцээнээс чансааны оноо олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 12 дугаар сарын 24-нд болсон хурлаар шинэ журмыг баталж, 2019 оны дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээнийг хамтатгах шийдвэр гаргажээ. чансааны шинэ журам баталлаа.
ДБНХ (UWW) 2018 оноос эхлэн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн өөр тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгож байв. Харин энэ шинэ журмаар Иван Ярыгины “Алтан Гран при” (I.24-27), Дан Коловын нэрэмжит ОУТ (II.28-III.03), Сассаригийн ОУТ (V.24-25), Яшар Догугийн нэрэмжит ОУТ (VII.12-14)-д дэлхийн чансааны оноо олгох юм байна.
ДБНХ-ноос дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд нэг улсаас
нэг жинд гурав тамирчин оролцуулдаг. Дээр дурдсан 4 тэмцээнд түрүүлсэн бөх 8,
мөнгө 6, хүрэл 4, тавдугаар байр 2 оноо цуглуулахаас гадна оролцогчийн тоог
харгалзан оноо нэмж олгодог журамтай.