Brent маркийн нефтийн үнэ 51 ам.доллараас доошилж буурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2018-12-25 11:58:58
МОСКВА. /TASS/. Лондоны ICE биржийн арилжааны явцад Brent маркийн нефтийн 2019 оны хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 6.32 хувиар буурч, нэг торх нь 50.42 ам.долларт хүрснийг даваа гарагийн арилжааны мэдээлэл харуулжээ.

Энэ төрлийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 31-нд нэг торх нь 51 ам.доллараас доош түвшинд байв.

WTI маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 5.66 хувиар буурч, нэг торх нь 43.01 ам.доллар болсон байна.
相关新闻