Говь-Алтай, Багануур, Сэлэнгэчүүд өрсөлдөгчдөө хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн дэд хэсгийн тоглолт Завхан болон Говь-Алтай аймгийн багуудын хооронд болж алтайчуудын ялалтаар өндөрлөв.
Тоглолтын эхнээс онооны харьцаа ойролцоо үргэлжилсэн ч Завхан онооны илүү болж чадаагүй юм. Улмаар шийдвэрлэх үеийн төгсгөлд оноо 11 болж холдов. Энэ нь тоглолтын турш Говь-Aлтай аймгийн хамгийн их оноогоор тэргүүлсэн тохиолдол болсон. Завханчууд бүтэн талбайн хамгаалалт хийж оноог ойртуулсан ч эцсийн мөчид 80:83-аар хожигдол хүлээв. Тус тоглолтод Говь-Алтай багаас Ш.Азжаргал багаа 18 оноогоор багаа тэргүүлсэн юм.
MNBA Үндэсний лигийн дэд хэсгийн тоглолт Сэлэнгэ болон Баян-Өлгий аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний хагаст Сэлэнгэ аймаг бага зэрэг илүү байж 33:42-оор тэргүүлсэн. Баян-Өлгий аймгийн хамгаалалт сайн болж оноог гуравдугаар үед хоёрхон болгож ойртуулсан юм. Улмаар шийдвэрлэх үед тэнцүүхэн өрсөлдөөнийг хоёр баг үзүүлж явсаар эцсийн мөчид 72:79 харьцаатай Сэлэнгэ аймаг ялагчаар тодорлоо.
Үндэсний лигт анх удаагаа орж буй Багануур баг улирлыг хожигдолгүй эхлүүлээд байсан юм. Тэд энэ удаад улирлын анхны тоглолтоо хийж буй Хөвсгөл аймгийн эсрэг тоглолтоо хийлээ. Тоглолтын эхлэлийг Хөвсгөл аймгийн Б.Эрдэмтөгс гайхалтай хийж таван удаа алсын шидэлтийг амжилттай болгож 22:28 харьцаатай баг нь илүү эхний үеийг дуусгасан юм. Гэхдээ хоёр үед Багануур баг гайхалтай байж эсрэг багтаа ердөө 11 оноог алдаж өөрсдөө 24 оноог авсан. Улмаар долоон онооны илүү болж эхний хагасыг дуусгасан. Хоёрдугаар хагаст энэхүү тэргүүллээ хадгалж явсаар 90-81-ээр хожлоо. Ийнхүү Багануур баг дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлсээр байна. Энэхүү тоглолтод А.Бямбадорж 23 оноо авч багаа тэргүүллээ. Харин эсрэг багаас Б.Эрдэмтөгс 20 оноог авсан юм.