Дэлхийн цахим спортын шилдгийн төлөө Монголоос ганцхан баг өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Predator League 2019" цахим спортын тэмцээнд оролцох Монголын Dota2 төрлийн багийг ирэх 2019 оны нэгдүгээр сарын 3-12-нд тодруулна.
Дэлхийн цахим спортын шилдгүүдийг тодруулах "Predator gaming"-ээс зохион байгуулж буй уг тэмцээний ялагч 400 мянган ам.долларын эзэн болох юм. Монгол дахь тэмцээний эхний шат нэгдүгээр сарын 3-10-нд зохиогдож, 2019 оны нэгдүгээр сарын 12-нд болох финалын тоглолт дээр шилдгийн шилдэг багийг шалгаруулах халз тулаанд оролцох хоёр багийг тодруулна.
Шигшээ тоглолтонд шалгарсан хоёр баг үндэсний шилдгийг шалгаруулах өрсөлдөөнд оролцож, шалгарсан цорын ганц аварга баг 2019 оны хоёрдугаар сард Тайланд улсын Бангкок хотод болох "Predator League 2019 Finals" тэмцээнд оролцох эрхийг хожно. Энэ тэмцээнд оролцох эрх хожсон монгол баг нь 6 сая төгрөгийн шагнал авах юм.
Тэмцээний бүртгэл энэ сарын 25-ыг хүртэл үргэлжилж байна. хүсэлтэй багууд дараах холбоосоор бүртгүүлэх шаардлагатай юм байна.