БНХАУ-ын импортын хэмжээ 2 их наяд ам.доллар давна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-12-24 12:36:46

БЭЭЖИН. /Xinhua/. Энэ онд БНХАУ-ын импортын хэмжээ хоёр их наяд ам.доллар давж, шинэ амжилт тогтоох төлөвтэй байна гэж тус улсын Худалдааны яамны төлөөлөгч мэдээлэв.


Худалдааны яамны Гадаад худалдааны албаны дэд дарга Сун Сянмаогийн мэдээлснээр, ирэх онд импортын хэмжээг улам нэмэгдүүлэх тухай олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


2018 онд Хятад улс нь эм тарианаас эхлэн тээврийн хэрэгсэл хүртэлх олон төрлийн бүтээгдэхүүний татварыг 9.8 хувиас 7.5 хувь болгон бууруулжээ. Гаалийн ерөнхий газрын тайлан мэдээнд тэмдэглэснээр, энэ оны эхний 11 сарын импортын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 орчим хувиар нэмэгдсэн байна.


“Ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж буй импортын хоёрдугаар үзэсгэлэн импортлогчдод ихээхэн боломжийг нээж, өндөр технологи, фермийн аж ахуй, хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний импортыг нэмэгдүүлнэ хэмээн найдаж байна” гэж С.Сянмао нэмж хэлжээ.


Мөн тус улс нь 2019 онд татварыг бууруулж, гаалийн бүрдүүлэлтийг зөөлрүүлж, автомашины импортын бодлогыг сайжруулахаар төлөвлөж байгаа юм байна. 

相关新闻