Кино театруудыг зорих үзэгчдийн тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНЬЮ-ЙОРК. /AP/. Өнгөрсөн онд АНУ-д
кино театруудыг зорих үзэгчдийн тоо ихээхэн буурч, кино театрууд бараг “үхсэн”
мэт болсон гэж тус салбарын мэргэжилтнүүд хэлж байв.
Тухайн оны зун нь кино театруудын хувьд сүүлийн хэдэн арван жилд байгаагүй цөөн
үзэгчтэй улирал байжээ. Харин энэ онд дэлгэцийн бүтээлийг кино театрт хүрэлцэн
очиж үзэх хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдсэн байна.
Энэ долоо хоногт “Aquaman”, ″Bumblebee” болон
“Mary Poppins Returns” зэрэг кино
нээлтээ хийсэн бөгөөд эдгээр киноны тасалбарын борлуулалтын хэмжээ энэ оны дээд амжилтыг
эвдсэн байна. Түүнчлэн 2016 онд тогтоосон 11.4 тэрбум ам.долларын борлуулалтыг хэдийнээ ардаа орхижээ.
Соёлын өвөрмөц
шинжийг харуулсан “Black Panther”, ″Crazy Rich Asians” зэрэг киноноос гадна баримтат киноны төрлөөс “Won’t You Be My
Neighbor?” зэрэг энэ онд нээлтээ хийсэн кинонууд нь ихээхэн амжилт үзүүлжээ.
Энэ онд АНУ-ын
кино театрууд нийт 11.8 тэрбум ам.долларын үнэ бүхий тасалбарыг худалдаалсан
байна.
Зөвхөн Хойд Америкт төдийгүй БНХАУ-д кино театрыг зорих үзэгчдийн тоо нэмэгдэж, тасалбарын борлуулалтын хэмжээ 40 тэрбум ам.доллар давжээ. Мөн Саудын Араб 35 жилийн турш кино театргүй байсны дараа энэ онд өөрсдийн зах зээлээ “Холливуд”-д нээсэн юм. Харин Их Британид 1971 оноос хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ.
Ирэх 2019 он энэ оны амжилтыг
давтах эсвэл эвдэх эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч тус онд нээлтээ хийх “Avengers:
Endgame”, ″Captain Marvel”, ″Frozen 2″ болон “Star Wars: Episode IX.” зэрэг киног үзэгчид тэсэн ядан
хүлээж байна.