Канадын гурав дахь иргэнийг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-20 11:01:01

ОТТАВА. /BBC/. БНХАУ-ын эрх баригчид Канадын гурав дахь иргэнийг баривчлан саатуулсан тухай Канадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч лхагва гарагт мэдээлэв.


Энэ сарын эхээр “Huawei” компанийн өндөр албан тушаалтан Мэн Ваньжоуг Канадад баривчилснаас хойш тус улсын хоёр иргэн БНХАУ-д саатуулагдсан юм.


Хувийн нууцыг хамгаалах үүднээс гурав дахь иргэний нэр, хүйс зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.


Канадын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, энэ хэрэг өмнөх хоёр иргэний баривчлагдсан хэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа ажээ


БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Хуа Чуньин лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр дээрх хэргийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. 

相关新闻