"Битлз" хамтлагийн домогт продюсер нас нөгчжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН. /TASS/. Домогт "Битлз" хамтлагийг алдрын оргилд хүргэсэн Их Британийн хөгжмийн продюсер Жорж Мартин 90 насандаа нас нөгчсөн тухай Ливерпулийн дөрвөлийн бөмбөрчин байсан Ринго Стар “Твиттер” сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.
Жорж Мартин түүхэн дэх хамгийн “алдартай” продюсеруудын нэг байсан юм. Тэрбээр урын сандаа Британийн хит-парадад дээгүүрт жагссан 30 гаруй хөгжмийн зохиомж, Америкийн чартуудад дээгүүр байранд орсон 23 дуутай байна.
1996 онд Мартин Британийн хаант улсын одонг хатан хаанаас гардан авч, рыцарийн хэргэм зэрэг хүртжээ.
Д.Жаргал