Шинэ төгсөгчдийг ажлын байранд чадавхжуулах сургалтыг уламжлал болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 17:09:17

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд шинээр төгсөж ирсэн дунд мэргэжилтнүүдээ ажлын байран дээр нь чадавхжуулах сургалтыг уламжлалт ажлаа болгон хэвшүүлжээ.

Энэ ажлын гол зорилго нь шинээр төгсөж ирсэн сувилагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчтэй харьцах, харьцаа, хандлагыг эерэгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, ажлын байран дахь дадлыг эзэмшүүлж чадавхижуулахад чиглэгддэг байна. Үүгээр зогсохгүй эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй тушаал шийдвэр, мэргэжлийн стандартыг мөрдүүлэх үйлчлүүлэгчдэд ээлтэй, аюулгүй сувилахуйн тусламж үзүүлэх мэдлэгүүдийг давхар өгдгөөрөө онцлог давуу чанартай аж.

Энэхүү үйл ажиллагаа нь ажлын байран дээрээ түргэн чадавхжихад ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Энэ удаа шинэ төгсөж ирсэн 20 гаруй сувилагчдыг уг сургалтандаа хамруулжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻