Ирэх онд 643 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-12-06 21:56:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ирэх онд Говь-Алтай аймгийн хэмжээнд 643 иргэнд 45.4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлэхээр төлөвлөснийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VI хуралдаанаар "Иргэнд 2019 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт"-ыг сум тус бүрээр хэлэлцэн баталлаа.

2003 оноос хойш тус аймгийн хэмжээнд 7043 иргэнд 595.12 га газрыг иргэнд өмчлүүлсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 12.26 хувийг эзэлж байгаа ажээ. 


相关新闻