“1000 ээжийн баяр” болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-08 13:59:21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “1000 ээжийн баяр”-ыг Соёлын төв өргөөнд  зохион байгуулж байна.

Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос арав дахь жилдээ зохион байгуулж буй уг чуулганд 21 аймгийн төлөөлөл оролцдог уламжлалтай. Чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Монголынхоо нийт эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлэв.

Одоо Хатан ээж” өргөмжлөлийг 12 ээжид гардуулах ёслолын ажиллагаа болж байна. Мөн өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбараас “1000 ээжийн баяр”-ыг зохион байгуулж байгаа аж. Уг ёслолын ажиллагааны үеэр 5 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэйчүүдэд “Ачлалт ээж” өргөмжлөл гардуулах аж.

Ч.Ариунболд

相关新闻