“Загвар төв” төвөөр дамжин 60 гаруй залуус ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-05 15:35:33
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн хөдөлмөр,Халамжийн үйлчилгээний газрын дэргэд байгуулагдсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Загвар төв”-д залуучуудын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр модуль сургалтууд зохион байгуулдаг.
Сургалтанд энэ онд нийт 95 ажил идэвхтэй хайж буй залуучууд хамрагдсан бөгөөд эдгээр залуучуудын 22,1 хувь нь эрэгтэй, 77,8 хувь нь эмэгтэй, боловсролын байдлыг үзвэл 64,7 хувийг дээд боловсролтой, 35,3 хувийг техникийн анхан шатны боловсролтой залуучууд тус тус эзэлж байна. 
“Загвар төв”-ийн  сургалтанд хамрагдсан 68 залууг байнгын болон түр ажлын байранд зуучилсан байна. Мөн хоёр залууг хумсны манекюр, нэг залууг зөөгч бармены мэргэжлийн давтан сургалтад хамруулж ажил олоход нь дэмжлэг үзүүллээ. Ажил хайж байгаа залуучууд "Загвар төв"-ийн үйлчилгээнд хамрагдсанаараа өөрийгөө таньж мэдэх, ажлын байранд дасан зохицох чиглэлээр модуль сургалтад хамрагдаж цагийн менежмент, ажил олгогч нартай уулзуулж ажлын байртай танилцуулан ажлын байр санал болгох үйлчилгээнд хамрагдах боломжтой юм.

 
相关新闻