Египет, Францын цэргийн хамтарсан сургуулилт Улаан тэнгист эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-03 17:18:45

КАИР. /Anadolu/. Өнгөрсөн ням гарагт Египет, Францын цэргийн хамтарсан сургуулилт Улаан тэнгист эхэлсэн тухай Египетийн цэргийн хүчнээс даваа гарагт мэдээлэв.


Хоёр улсын тэнгисийн цэргийн хүчний албан хаагчид Францын байлдааны хөлөг онгоц болон Египетийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудыг оролцуулан бэлтгэл сургуулилт хийж байгаа ажээ. Уг сургуулилтын зорилго нь далай тэнгисээр бараа бүтээгдэхүүн тээвэрлэх усан онгоцнуудыг хамгаалах, терроризмтой тэмцэх зэрэг далай тэнгисч учирч болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх юм.


Улаан тэнгис нь Египетийн Суэцийн сувгаар дамжуулан Европ болон АНУ руу газрын тос нийлүүлэх гол зам болдог юм. Өнгөрсөн сард дээрх хоёр улсын тэнгисийн цэргийн хүчин Газар Дундын тэнгисийн хойд хэсэгт хамтарсан сургуулилт хийжээ.


Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиси 2014 оны зургадугаар сард албан тушаалаа хашиж эхэлсэн цагаас хойш Египет болон Францын тал зэвсэглэлийн талаархи олон тооны хэлэлцээрийг байгуулж, цэргийн хамтарсан сургуулилтыг тогтмол явуулах болсон билээ. 

相关新闻