Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын бага хурал эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАРШАВ. /Xinhua/. Өнгөрсөн ням гарагт Польшийн Катовице хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн 24 дүгээр бага хурал эхэллээ. Дэлхийн 190 гаруй улс орон болон нутаг дэвсгэрийн төлөөлөгчид оролцож буй уг уулзалтын гол сэдэв нь дэлхийн дулаарал байх юм.
Мөн хүлэмжийн
хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах болон аж үйлдвэржсэн орнууд
хөгжиж буй орнуудад санхүү, техник технологийн тусламж үзүүлэх талаар хэлэлцэх
ажээ.
Хоёр долоо
хоногийн турш үргэлжлэх энэхүү хурлыг Польшийн Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн
нарийн бичгийн дарга Михал Куртыка даргалан явуулна.
Даваа гарагт
болох хурлын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, бусад орны орны төр, засгийн тэргүүн нар үг хэлнэ. 12 дугаар сарын
14-нийг хүртэл үргэлжлэх уулзалт болон арга хэмжээнүүдэд улс төр, шинжлэх ухаан, бизнес болон
хувийн хэвшлийн салбарын 20 мянга орчим төлөөлөгч оролцох юм.