“Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймааг дэмжиж VOTE хийхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-27 17:45:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Miss world 2018" буюу дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн уралдаан Хятадын Санья хотноо үргэлжилж байна.

1951 оноос хойш жил бүр уламжлал болсон тус тэмцээнд Э.Энхриймаа Монгол улсын үндэсний ялагчаар тодорсноор эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан билээ. 120 орны мисс бүсгүйчүүд 20 гаруй хоногийн хугацаанд авьяас билэг, гоо сайхан, хүмүүнлэгийн ажлаараа шилдэг 40-д багтахын төлөө өрсөлддөг. Тэдгээр 40 бүсгүй сүүлийн шатанд үлдсэнээр ирэх сарын 08-ны үдэш дэлхийн гоо бүсгүй тодорно. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын мисс Э.Энхриймаа Грек, Австрали, Тайланд, Украйн, Унгарын миссүүдтэй хамт 15 дугаар хэсэгт багтсан. Одоогийн байдлаар “Head to head challenge” буюу нэгдүгээр шатны шалгаруулалтад Э.Энхриймаа интернэт санал асуулгаар хэсэгтээ хоёрдугаарт жагсаж байна. “Дэлхийн мисс-2018” тэмцээний "VOTE" буюу интернэт санал асуулга энэ сарын 28-ныг дуустал явагдаж байгаа тул та дараах 4 төрлөөр эх орныхоо миссийг дэмжин саналаа өгөх боломжтой.

1.Энэхүү Miss World - Mongolia хуудсанд Like & Share!
2. Miss World сайтад бүртгүүлж “Enkhriimaa Erdenebaatar”-т VOTE дарах. /Facebook-ээр бүртгүүлж нэвтрэх сонголтыг хийвэл илүү хялбар/ 
Сайтруу орох: www.missworld.com 

Видео заавар үзэх YouTube  

3. Mobstar аппикэйшиныг татаж “Enkhriimaa Erdenebaatar” гэсэн хаягт оруулсан зураг, бичлэгүүдэд “YES” сонголт хийж сэтгэгдлүүд бичих.
Апп татах холбоос: iphone iOS: https://itunes.apple.com/us/app/mobstar/id921146241
 Android: https://play.google.com/store/apps/details?id=com.mobstar

Апп татах Видео заавар

4. Missvo сайтад бүртгүүлж 75 дугаартай “Enkhriimaa Erdenebaatar”-т Like дарах. /Facebook-ээр бүртгүүлж нэвтрэх сонголтыг хийвэл илүү хялбар/
Сайтруу орох: https://missvo.modelpowergd.com/en/#/detail?id=87

“Miss World 2018” тэмцээнд оролцож байгаа миссүүд топ модель, урлагийн үзүүлбэр болон асуулт хариултын шалгаруулалтад оролцож явцын оноог авсаар байгаа юм. Миссүүд шилдэг 40-д багтаж, шууд финалд өрсөлдөх эрхийг авахын тулд бүхий л арга хэмжээг амжилттай давах учиртай. Тиймээс онлайн санал өгөх VOTE санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

相关新闻