Засаг даргын нэрэмжит тэмцээнд анх удаа сумдын баг оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-27 16:01:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит спортын таван төрлийн тэмцээн сумдын төрийн албан хаагчдын дунд өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар хотноо аймгийн Биеийн тамир спортын ордонд боллоо.

Энэхүү тэмцээн нь анх 2008 оноос эхэлж, уламжлал болон 10 дахь жилдээ болж байгаа юм. Өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сард эл тэмцээний нэгдүгээр үе шат аймгийн төвийн байгууллагуудын төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгуулагдсан. Харин энэ удаа сумдын төрийн албан хаагчдын дунд хоёр дахь шатны тэмцээн болон өргөжиж, маш өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 17 сумын 500 гаруй төрийн албан хаагчид оролцлоо. Тэд шатар, ширээний теннис, олс таталт, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын таван төрөлд хурд хүч авхаалж самбайгаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Ингээд багийн нийлбэр дүнгээр Сүхбаатар сум тэмцээнийг тэргүүлж, Сайхан, Мандал сумд удааллаа.

Төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, эв эе, нэгдмэл байдлыг илэрхийлсэн энэхүү төрийн албан хаагчдын спортын нөхөрсөг тэмцээн өмнө нь зөвхөн аймгийн төвийнхнийг хамруулдаг байжээ. Харин энэ удаа хоёрдугаар шат болгон сумдын төрийн албан хаагчдын дунд анх удаа зохион байгуулсанаараа онцлог байлаа.

Эл тэмцээнийг аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болгон тасралтгүй зохион явуулна гэдгээ аймгийн Засаг дарга нээлтийн үеэр онцлон хэллээ. 

相关新闻