Ц.Номинчимэг:Хүүхэд хамгааллын талаарх мэдлэг сайжирч, олон нийтийн хандлага өөрчлөгдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэгтэй уулзаж гэр бүлийн хөгжил хамгааллын
чиглэлээр хийсэн ажлын талаар ярилцлаа.
-Танай байгууллагаас гэр бүлийн хөгжлийн чиглэлээр ямар
ажлууд хийж байна вэ?
-Ховд
аймгийн гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар гэр бүлийн үнэт
зүйлийг бэхжүүлж, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд, залуучуудын хөгжил,
оролцоог дэмжиж, хүүхэд нэг бүрийг хамгаалах
зорилтыг тавьж хүүхдийн амьдрах анхдагч орчин болсон гэр бүлийн гишүүд,
хүүхдийн өмнө үүрэг хүлээгч нарт шинээр
батлагдан хэрэгжиж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмуудыг сурталчилж байна.
Энэ онд
шинэ хуулийн
хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг хариуцлага нэмэгдсэн талаарх
сургалт 36 удаа, сурталчилгаа нөлөөллийн арга хэмжээг 39 удаа хийж Жаргалант
сумын 12 баг, хөдөөгийн 16 сумын 7500
иргэн, ЕБ-ын 24 сургуулийн давхардсан
тоогоор 9200 гаруй хүүхэд залуучуудыг хамруулж 17 төрлийн 7820 гаруй гарын
авлага тараасан байна.
-Сургалт сурталчилгаа нөлөөллийн ажлыг ямар хэлбэрээр
явуулж байгаа вэ, энэ ажлыг олон нийтэд хүргэх талаар?
-Сургалт сурталчилгааны ажлыг тус аймгийн 17
сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын ажилтнууд, 24 сургуулийн нийгмийн ажилтнууд,
Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг хариуцсан хоёр мэргэжилтэн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын
олон нийтийн оролцоо, зорилтот бүлгийн гэр бүлийн асуудал хариуцсан 2
мэргэжилтэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын таван мэргэжилтэн,
Боловсрол, соёл урлагийн газрын нийгмийн ажилтан нэг нийт 51 үүрэг хүлээгч
хамтран зохион байгууллаа.
Үүний
үр дүнд гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар төр засгаас авч хэрэгжүүлж
байгаа арга хэмжээ, бодлогын талаар мэдээ мэдээллээр хангагдаж, хүүхэд
хамгааллын мэдлэг сайжирч олон нийтийн
хандлага өөрчлөгдсөн байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн асуудал танай байгууллагатай
салшгүй холбоотой, энэ талаар хийж хэрэгжүүлсэн ажил юу байна вэ?
-Гэр
бүлийн хүчирхийллийн чиглэлээр хэрэгжүүлэх
24 дүрэм журмыг хөтөлж хэвших арга зүйд 17
хамтарсан багийн гишүүд, 12 багийн нийгмийн ажилтанг
сургаж, тогтмолжуулах үүднээс аймгийн Цагдаагийн газартай хамтран ажилласан
байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн мэдээ, хохирогч хүүхдийн судалгааг 11 удаа сар бүрийн 8-ний дотор 17 сумаас авч нэгтгэн
холбогдох газарт нь хүргүүлж
хэвшсэн. Хамтарсан баг болон бусад газарт холбон зуучлах үйлчилгээнд хамруулсан
хүний тоо 38, хамтарсан багийн үйлчилгээ үзүүлсэн гэр бүлийн тоо 38, сэтгэл
зүйн зөвлөгөө авсан хүний тоо 69, Нийгмийн халамжийн үйлчилгээ авсан хүний тоо
18, хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 10, эрх зүйн зөвлөгөө
авсан хүний тоо 81 байна.
-Хүүхдийн эрхийн зөрчилд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн 73 гомдол мэдээлэл
бүртгэгдсэн бөгөөд хүүхдийн тусламжийн 108 утсаар 46 дуудлага ирсэн байна.
Хүүхдийн эрх зөрчигдсөн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр
гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч бүртгэн харьяаллын дагуу холбогдох
байгууллагад шилжүүлж ажиллаж байна.
Хүүхдийн тусламжийн
утасны үйлчигээний төвд 138 дуудлага бүртгэгдсэн байх бөгөөд шийдвэрлэж хаасан
90 буюу 65.2 хувь, шийдвэрлэлтийн шатанд 48 буюу 34.8 хувьтай байна. 2018 оны
11 сард хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах
эрчимжүүлсэн төлөвлөгөө гарган шийдвэрлэлтийг программд бүрэн оруулж тайланг
холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.
Аймгийн ИргэдийнТөлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил хамгааллын дэмжих 4 хөтөлбөр хэлэлцүүлж, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг батлуулж, хэрэгжүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил маргаантай холбоотой дуудлага мэдээллийн ихэнхи хувь нь Жаргалант сумын харьяалалтай байх тул 2018 оны 10 сарын 25-ны өдөр 8000 гаруй өрх, 10100 гаруй хүүхэдтэй засаг захиргааны томоохон бүтэцтэй Жаргалант сумын Хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багийн гишүүдийн хурал, зөвлөлгөөн зохион байгууллаа. Гэр бүлийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж үйл ажиллагааны үр дүнг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж, олон нийтэд мэдээллээ.