Хүчтэй салхилж аюултай үзэгдэл үүсч болзошгүйг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-25 20:42:19

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн нутгаар энэ оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд ихэнхи нутгаар цас орж, салхиний эрч ширүүсч 18-24м/с ,зарим үед 32м/с хүрч онц аюултай үзэгдэл үүсч болзошгүй гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Мөн хүйтний эрч ойрын өдрүүдэд огцом нэмэгдэх тул ард иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байх, хот хооронд болон хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлын ханган хөдөлгөөнд оролцохыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.


Энэ сарын 24-25 нд шилжих шөнө Ховд хотод хүчтэй шуурч, тог цахилгаан тасалдаж, ойрын  үзэгдэх орчин хязгаарлагдаж, шуурга бүтэн өдрийн турш үргэлжилж байна.  

 

相关新闻