Бага насны хүүхдийн дунд томуугийн өвчлөл ихэсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС Увс /МОНЦАМЭ/. Эрс тэс уур амьсгалтай тус аймгийн хувьд өвлийн турш иргэдийн дунд томуугийн өвчлөл өндөр байдаг юм. Өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд зургаан мянга орчим хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны 450 буюу 7.4
хувь нь томуугийн өвчлөлөөр эмнэлэгт хандсан байна. Эдгээр иргэдийн
дийлэнх нь 0-1 нас болон 5 хүртэлх насны
хүүхдүүд байжээ. Цаашид цаг
агаар эрс хүйтрэхтэй холбоотой иргэд томуугийн өвчлөлөөс тогтмол урьдчилан
сэргийлж, эрүүл мэндээ
дэмжиж, анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна.
“Өнгөрсөн
жилүүдэд томуугаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийг
иргэдэд хүргэхээс гадна эрүүл мэндийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авсан
хэдий ч хүн амын дунд тэр дундаа ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл
газар авч сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж байсан удаа бий. Тэгвэл энэ жил
томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд урьдаас анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүнээс гадна бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжаа
дээшлүүлэх, сургууль цэцэрлэгүүд орчноо халдваргүйжүүлэх, хүүхэд бүрийн эрүүл мэндийн байдалд тандалт хийх зэрэгт онцгой анхаарах
шаардлага байна” хэмээн аймгийн ЭМГ-ийн
ажилтан Ж.Чимгээ хэллээ.