Цахим онлайн худалдааг Сэлэнгэчүүд эрхлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-23 10:52:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгээр орон нутагт үр дүнтэй  олон төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Энэ удаа Сэлэнгэ аймгийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны ЭТИС хөтөлбөрийн Хөдөө аж ахуйн ажилтан н.Даланцагаан, н.Амгалан, “Modiw Soft” компаний захирал С.Баярбаатар нар өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Тэд Сэлэнгэ аймгийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилж, зах зээлийн эргэлтэнд оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий цахим хуудас болон ухаалаг гар утасны апликейшнтэй хослуулсан цахим онлайн худалдааг хэрэгжүүлэхээр ярилцсан аж.

Энэ арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд, жимс, жимсгэний аж ахуй эрхэлдэг 14 сум, нэг тосгоны 37 төлөөлөл оролцов. Цахим онлайн худалдааны төслийг Улаанбаатар хотын “Модисофт” ХХК гүйцэтгэнэ.  

 

相关新闻