Улсын аваргад оролцох тамирчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 17:35:49

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо зохион байгуулагдсан Бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн олон хотын нөхөрлөл тэмцээний аваргууд тодорлоо.

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит 39 дэх жилдээ болж буй уг тэмцээнд ОХУ-ын Буриад улсын Улан-Үд, Зэд, Хиагт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тамирчид, Монгол Улсаас 7 аймаг, 7 дүүргийн 33 байгууллагын 478 тамирчин нийт 20 жинд хүчээ үзлээ.

Уг тэмцээн нь улсын аваргын өмнөх сорил тэмцээн учраас энэхүү тэмцээнд эхний гуравт орсон тамирчид цаашид улсын аваргад орох эрхээ авдаг аж. Ингээд тэмцээний тэргүүн байрт охидоос 40 кг-д “Хангарьд” клубын Ц.Намуун, 45 кг-д  Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн М.Мөнхгэрэл, 50 кг-д Баянхонгор аймгийн Ө.Пүрэвсүрэн, 55 кг-д “Хангарьд” клубын н.Ариунзаяа, 60 кг-д Булган аймгийн н.Нямсүрэн, 65 кг-д “Орхон ирээдүйн одод” клубын Б.Үүрийнтуяа, 70 кг-д “Говийн бөх” дэвжээний Г.Минжинсор, хөвгүүдээс 27 кг-д Дархан-Уул аймгийн М.Мөнх-Оргил, 30 кг-д Налайх голомт цогцолборын Н.Баярсайхан, 34 кг-д Өмнөговийн Б.Отгонбат, 38 кг-д Сэлэнгэ аймгийн Б.Батболд, 42 кг-д ОХУ-ын Буриад улсын тамирчин Ц.Дамдин, 46 кг-д Дархан-Уулын Н.Наранхүү, 50 кг-д Дархан-Уулын О.Сүлдхүү, 54 кг Сүхбаатар аймаг А.Сүхбат, 58 кг-д “Аварга” сургуулийн Б.Мөнхзориг, 63 кг-д  “Орхон ирээдүйн одод” клубын Б.Бат-Эрдэнэ, 69 кг-д Дархан-Уулын Б.Тэргэл, 76 кг-д Дархан-Уулын Б.Билгүүн, 100 кг-д Сэлэнгийн Ц,Лхагва-Очир нар алтан медалийн эзэд болжээ.

Тэмцээний багийн дүнгээр Ё.Бат-Дархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Хасумегастер” баг, н.Зоригтбаатар дасгалжуулагчтай Дорноговь аймаг, н.Ганзориг дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн багууд тус тус шалгарсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг 

 

相关新闻