Ланд круйзертэй залуус сайн дураар Онцгой байдлынханд тусалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОлон нийтийн сүлжээн дэх "Монголын ланд круйзер клуб"-ынхэн цас зудын нөхцөл байдал хүндэрвэл онцгой байдлын албаныхантай хамтарч сайн дураараа үнэ төлбөргүй туслахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Одоогоор нэгдүгээр ээлжийн машинууд Сонгино, Биогийн чиглэлд аврах ажиллагаа зохион байгуулах ажиллагаанд оролцож эхэллээ. Хоёрдугаар ээлжийн машинууд бэлэн байдалд шилжиж, дуудлага хүлээж байгаа аж. Гуравдугаар ээлжийнхэн орой ажиллана хэмээн нүүр хуудсандаа мэдээлэв.
Богино долгионы холбоогоор хангагдсан иж бүрэн тоног бүхий Ландкруйзер машинтай залуус ийнхүү Улаанбаатар хотын орчимд цасанд боогдсон хүн, машиныг аврах ажиллагаанд оролцохоор бэлэн байдалд шилжжээ.
Б.Туул