Эмэгтэй боксчид Дэлхийн ринг дээр эхний ялалтаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-17 09:30:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэг улсын нийслэл Дели хотноо үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр /11.16/ ОУХМ М.Нандинцэцэг, М.Намуун нар эхний тоглолтоо хийж өрсөлдөгчдөө яллаа.


“Инчеон-2014” Азийн наадмыг хүрэл медальт, ОУХМ M.Нандинцэцэг 54 кг Унгарын боксчин Ц.Цабинатай хүч, ур чадвараа сорьсон бөгөөд манай тамирчнаас өндөр, урт чацтай байсан ч Нандинцэцэг өрсөлдөгчөө илүүрхэн ялж чадсан юм.



Харин 60 кг M.Намуун эхний тойрогтоо гоц мөргөн, дараагийн тойрогтоо Непалын П.Ривалтыг хожив. Энэ өдөр 69 кг Энхбаатарын Эрдэнэтуяа 16-нд Казахстаны А.Бакятзантай тоглосон бол 51 кг Л.Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөн өнөөдөр Бразилийн Хесус де Соусатай, 75 кг M.Мягмаржаргал эхний тойрогтоо Аргентиний Я.Марзотой хүч үзнэ.


Харин 48 кг O.Жаргалан эхний тойрогт гоц мөргөн Испани-Румыны аль ялсантай маргааш буюу 18-нд тулалдана.


Монголын баг тамирчдын ахлах дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч M.Буянжаргал нар ажиллаж байна.

相关新闻