БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-04 15:54:55

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт авах бүртгэл эхэллээ.  

Шалгалтын бүртгэл энэ сарын 04, 07, 09, 10, 11-нд 08:30-12:30, 13:30-17:30 цагт аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох юм .

Бүртгүүлэгч нь 18-39 настай байх буюу 1976 оны гуравдуаар сарын 05-наас 1998 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн хооронд төрсөн, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй зэрэг шаардлага хангасан байх юм. Мөн Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байвал шалгалтад бүртгүүлэх боломжтой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд байрлах Компьютерт суурилсан тестийн өрөөнд онлайнаар авна. Шалгалт нийт 200 оноотой.

Улмаар шалгалтад тэнцэгсдийн шалгалтын оноо зарласан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх юм. Энэхүү түвшин тогтоох шалгалтад тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажил хайгчаар бүртгүүлэх баталгаа бөгөөд Солонгост ажиллах баталгаа болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй аж.

Ж.Болор

相关新闻