“Номын гэгээ” хандивын аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-12 11:33:38

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн  "Ховд телевиз", Баруун бүсийн хөгжил мэдээллийн хүрээлэн ТББ-ын санаачлагаар Ховд аймгийн нийт иргэд, аж ахуй нэгж, албан байгууллага, оюутан сурагчид, хувийн хэвшлийнхэнийг ном хандивлах аянд нэгдэхийг уриаллаа.
Энэхүү аяны хүрээнд цугларсан хандивын номыг төсөв санхүү хүрэлцдэггүй төрийн байгууллагуудын номын санг баяжуулах, тэдгээр байгууллагуудад ажиллаж байгаа, алба хааж, хүмүүжиж байгаа зорилтот бүлгийн хүмүүс хамт олонд оюуны хөрөнгө оруулалт болгож хандивлах юм. 
Энэхүү аянд нэгдэхийг хүсч, ном илгээж буй таны хандивыг нэр хаягтай нь олон нийтэд мэдээлэх бөгөөд өөрийн биеэр авч ирж өгөх боломжгүй бол бид та бүхнийг хүндэтгэн очиж авах болно.

“Номын гэгээ” аян 11 сарын 05-наас эхэлж, 12 сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. 

相关新闻