Боксын 2019 оны эмэгтэйчүүдийн ДАШТ Улаан-Үд хотноо болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Москвад болж байгаа Олон улсын боксын холбоо /AIBA/-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас 2019 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот хүлээн авсан байна.
“Улаан-Үд-2019”-ыг ДАШТ тус хотын “Физкультурно-спортивный комплекс” цогцолборт ирэх жилийн 10 дугаар сард зохион байгуулах юм.
ОХУ-ын Боксын холбооны
Ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлев “Бид их баяртай байна. Буриад улс
тэмцээнийг хамгийн дээд түвшинд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Эрэгтэйчүүдийн
ДАШТ ч ОХУ-д зохион байгуулах болохоор энэ эрхийг авах тун хэцүү байлаа. Гэвч
AIBA бидэнд итгэл хүлээлгэсэн” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ. 2019 оны эрэгтэйчүүдийн
боксын ДАШТ Сочи хотноо болно.
Дашрамд дуулгахад, Өнөөдөр, маргааш үргэлжлэх AIBA-гийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар тус холбоог хэн тэргүүлэх санал хураалт болох бөгөөд одоогийн ерөнхийлөгч Гафур Рахимов, дэд ерөнхийлөгч Серик Конакбаев нар энэ суудлын төлөө өрсөлдөж байгаа юм.