Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр аймгийн төвд 1700 ширхэг мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-13 20:41:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан юм.  Уг өдрийн тохиолдуулан аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй байгууллага өнөөдөр "Өлгий" нисэх буудал явах зам дагуу гурван га талбайд 1700 гаруй ширхэг мод тарилаа.


"Өнөөдрийн арга хэмжээнд иргэд, байгууллагууд идэвхтэй оролцож байна. Голдуу бургас, улиас мод тарьж байгаа. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд 2013 оноос хойш аймгийн хэмжээнд 300 мянга орчим мод  тарьсан. Ургалтын түвшин 75-аас дээш хувьтай байна. Өнгөрсөн хаврын мод тарих өдрөөр 20 мянган ширхэг мод суулгасан бөгөөд өнөөдөр сумдыг нэмээд 10-аад мянган мод тарьж байна" гэж аймгийн Сум дундын ойн ангийн дарга С.Ерболат хэлэв.


Тус аймгийн хувьд мод тарихад тулгардаг хамгийн том бэрхшээл бол усны асуудал байдаг. Урд жилүүдэд тарьсан модыг худаг гаргаж усалж байгааг тэрээр онцоллоо.


Ө.Нурболат


相关新闻