Хэмнэлтийн бодлогын хүрээнд 127.9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН“Эрдэнэт үйлдвэр” ХХК үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, худалдаа, нийгмийн бодлогын хүрээнд сүүлийн гурван жил хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
Тус үйлдвэр сүүлийн гурван жилд улсын төвлөрсөн төсөвт 1,1 их наяд төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлд 92,5 тэрбум, орон нутгийн төсөвт 123 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
2013-2015 онд дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор хэмнэлтийн горимд шилжиж, өртөг зардлыг бууруулах, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Үүний дүнд 127,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 131,6 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн байна.
Үүнээс гадна орон нутагтай хамтран ажиллах гэрээний дагуу 58,6 тэрбум төгрөгийн санхүүжилт өгч бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэжээ. Мөн 2013-2015 онд үйлдвэрийнхээ 1302 өрх айлыг гэр, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж нийт 9 тэрбум, 752 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ