БНСУ-ын компани Мексикт “K-pop” арга хэмжээ зохион байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСӨҮЛ. /Yonhap/. “Daewoo” электроникс компани Латин Америкийн орнуудад бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор өнгөрсөн сард Мексик улсад “K-pop” арга хэмжээ зохион байгуулсан тухайгаа пүрэв гарагт мэдээлэв.
Уг арга хэмжээний үеэр БНСУ-ын алдарт рэпер "PSY"-ийн 2012 онд олны хүртээл болж байсан "Gangnam Style" дуун дээр бүжиглэх тэмцээнийг зохион байгуулж, Солонгосын үндэсний хувцас “Ханбуг”-ийг өмсөж үзэхийг нутгийн оршин суугчдад санал болгосон байна.
“Есдүгээр сарын 30-нд зохион байгуулсан арга хэмжээнд 10 мянга гаруй хүн оролцсон бөгөөд компанийн бараа бүтээгдэхүүнүүдийг сурталчлах асар босгосон” гэж компанийн төлөөлөгч мэдээлсэн юм. Тус компани нь Мексикийн зах зээлд 1993 онд анх нэвтэрч байжээ.
Э.Хулан